Ограничитель перенапряжений (ОПН) 35 кВ Y5W-51/134
35 kV Y5W-51/134 metal-oxide surge arrester

Ключевые преимущества
- Өндөр хүчин чадалтай
- Ашиглалтын хугацаа урт
- Аюулгүй найдвартай байдлыг хангасан
- Бат бөх хийцтэй
- Бага хэмжээтэй, хөнгөн жинтэй
- Засвар үйлчилгээ хийхэд хялбар
- Байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд ашиглахад тэсвэртэй
- Хамгаалалтын зай урт
- Нэвчилтийн гүйдэл бага
Технические характеристики
Техникийн шаардлага
| Суурилуулах газар | Гадаа |
| Суурилуулах өндөр: далайн түвшнээс дээш | ≤ 1350 хүртэл |
| Орчны температур | -45°С - +45°С |
| Газар хөдлөлтийн зэрэг | 7-8 балл |
| Бохирдлын зэрэг | IV |
| Гадна талын изолятор | Шаазан |
| Салхины хурд | 35 м/сек |
| Харьцангуй чийгшил | ≥80 % |
| Мөсжилт | 10 мм |
| Нарны цацраг | 1 000 Вт/м2 |
| Зориулалт | Дэд станцын тоног төхөөрөмжийг хамгаалах |
Техникийн үзүүлэлт
| Оноосон хүчдэл | 35 кВ |
| Хамгийн их хүчдэл | 40.5кВ |
| Ажлын үргэлжилсэн хүчдэл | 70 кВ |
| Хэвийн цэнэгжилтийн гүйдэл | 10 кА |
| Хэвийн 4/10мкс импульсын их гүйдэл тэсвэрлэх чадвар | 100 кА |
| Системийн богино залгааны гүйдлийн хамгийн их утга | 40 кА |
| 2 мсек-ын гүйдлийн импульс тэсвэрлэх чадвар | ≥ 550 А |
| Гадаргуугаар гүйдэл нэвчих зай | ≥ 1350 мм |
| Хэсэгчилсэн цахилалтын зэрэг | 10 рС |
| Үйлдвэрлэлийн давтамжтай тэсвэрлэх хүчдэл | 275 кВ |
| Аянгын импульсын тэсвэрлэх хүчдэл | 650 кВ |
| Хийц | Металл оксид |
Ерөнхий мэдээлэл
Хэт хүчдэл нь аянгын болон дотоод хэт хүчдэл гэж ангилагддаг. Цэнэг шавхагч (Разрядник) нь аянгын хэт хүчдэлээс хамгаална. Сүүлийн үеийн хэт хүчдэл хязгааргаарлагчийн (ограничитель перенапрежения - ОПН) гүйдэл дамжуулах эсэргүүцэл диск нь Zno (метал оксид) материалаар хийгдсэн байдаг ба маш хурдан хугацаанд эсэргүүцлээ өөрчлөх чадвартай учраас дотоод болон аянгын хэт хүчдэлээс аль алинд нь хамгаалах боломжтой. Иймээс цэнэг шавхагч болон хэт хүчдэл хязгаарлагч нь бараг ижил болсон гэж үздэг. Англи хэлээр Surge arrester гэж нэрлэнэ.
Таслуураас ялгаатай нь цэнэг шавхагч, хэт хүчдэл хязгаарлагч нь сэлгэн залгах төхөөрөмж биш, харин шугам, тоног төхөөрөмжийг агаар мандалын болон коммутацийн хэт хүчдэлээс хамгаалах зориулалттай.
Цэнэг шавхагч нь агаар мандлын үзэгдэл (аянга цахилгаан) -ийн хэт хүчдэл ба ажилтны шуурхай ажиллагааны үеийн буруу сэлгэн залгалтаас хамгаалах зориулалттай. Аянга цахилалтын үед хүчдэл 10 сая вольт хүрдэг бөгөөд энэ нь ямар ч цахилгаан байгууламжийг ажиллагаанаас гаргах боломжтой байдаг. Аянгын саваа болон трос болон нь аянгын шууд цохилтоос хамгаалдаг.
Цэнэг шавхагч нь хүчдэлийн түвшингээс хамаарч эсэргүүцлээ өөрчилдөг элементийг өөртөө агуулдаг. Хэвийн ажлын хүчдэлийн үед түүний эсэргүүцэл нь их бөгөөд цэнэг шавхагч нь тусгаарлагч болно. Хүчдэл нь зөвшөөрөгдөх хэмжээнээс дээш гарах үед цэнэг шавхагч дээр нэвт цохилт үүсч, агаарын шугамын утаснаас цахилгаан цэнэгийг газар руу дамжуулагч болдог, учир нь цэнэг шавхагч нэг төгсгөлдөө дамжуулагчтай, нөгөө талдаа газардуулгатай холбогддог. Хүчдэл хэвийн хэмжээнд хүрч буурахад цэнэг шавхагч дахин тусгаарлагч болдог.
Цэнэг шавхагчид хүчдэлээс хамаарч эсэргүүцэл нь өөрчлөгддөг метал оксид (вилит, гирит, тервит, миканитан цахиурын карбид, шаазан буюу гялтгануур жийрэгүүдэн) материалаар хийсэн агаарын завсар ба тусгай дискийг ажлын элемент болгон ашигладаг.
Похожая продукция
SIEYUANЗащита и компенсация
Ограничитель перенапряжений (ОПН) 110 кВ Y10W-108/281
Хэт хүчдэл нь аянгын болон дотоод хэт хүчдэл гэж ангилагддаг. Цэнэг шавхагч (Разрядник) нь аянгын хэт хүчдэлээс хамгаална. Сүүлийн үеийн хэт хүчдэл хязгааргаарлагчийн (ограничитель перенапрежения - ОПН) гүйдэл…
Продукция
SIEYUANЗащита и компенсация
Ограничитель перенапряжений (ОПН) 220 кВ Y10W-200/520
Хэт хүчдэл нь аянгын болон дотоод хэт хүчдэл гэж ангилагддаг. Цэнэг шавхагч (Разрядник) нь аянгын хэт хүчдэлээс хамгаална. Сүүлийн үеийн хэт хүчдэл хязгааргаарлагчийн (ограничитель перенапрежения - ОПН) гүйдэл…
Продукция
SIEYUANЗащита и компенсация
Статический синхронный компенсатор (СТАТКОМ / SVG) 6 кВ, 10 кВ
STATCOM буюу Статик синхрон компенсатор нь хүчдэлийг зохицуулдаг төхөөрөмж юм. Үүнийг мөн SVG (Static Var Generator) буюу статик вар үүсгүүр ч гэж нэрлэдэг. Энэ нь хүчний электроникд суурилсан хүчдэлийн түвшинг…
Продукция